Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /СТБЗ/-ийн IV улирлын ээлжит хурал өчигдөр /2021.12.13/ болжээ Уг хуралдаанд Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад албан тушаалтнууд оролцсон байна.
Хуралдаанаар “Арван их наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлүүдийн хэрэгжилт, түүнд хийгдэж буй хяналтын талаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцуулга хийжээ.
Түүнчлэн Санхүүгийн мэдээллийн албанаас тус албаны үйл ажиллагааны гүйцэтгэл болон Виртуал хөрөнгийн салбар дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгэх талаар тус тус танилцуулжээ. Улмаар СТБЗ-өөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд ирэх жилүүдэд хийгдэх ажлуудын хүрээнд зөвлөмж гаргахаар тогтсон бөгөөд хуралдааны төгсгөлд зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааны хуваарийг батласан байна.
Сэтгэгдэл ( 0 )