Манай улс энэ сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
Оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 1,218.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хугацаанд 20,710.3 мянган тонн нүүрс олборлож, 15,525.5 мянган тонныг экспортод гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )