Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Мөн 2022 оны 1 дүгээр улирлын Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох; Репо санхүүжилтийн хүүг бодлогын хүү+0.5 хувиар тогтоох; Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх багц шийдвэрийг тус тус гаргасан юм.
Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хүрээнд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үгнээс хүргэе.
Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн хямралаас шалтгаалсан эдийн заcгийн хүндрэлийг даван туулахтай дэлхий нийтээр тэмцэж байна. Монгол Улсын хүн амын 65.8 хувь КОВИД-19-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа ч цар тахалтай холбоотой шинэ нөхцөл байдал үүсч тодорхой бус байдал буурахгүй байна. Иймд, эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын ээлжит хурлын шийдвэр, уг шийдвэрийг гаргах гол үндэслэл болох эдийн засгийн дотоод, гадаад орчин, цаашдын төлөв, хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар Монголбанкны байр суурийг Та бүхэнтэй хуваалцъя.
Инфляцын хувьд өмнөх төсөөллөөс нэмэгдэн Төв банкны зорилтот түвшнийг даваад байгаа ч дунд хугацаанд зорилтын орчимд тогтворжих төсөөлөл хэвээр байна. Инфляц энэ оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотод 10 хувьд хүрч нэмэгдээд байна. Үнийн өсөлтөд, нэг талаас эдийн засгийн аядуу сэргэлт нөлөөлж байгаа хэдий ч, дийлэнх хэсгийг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс тайлбарлаж байна.
Тодруулбал,
Ийнхүү, богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шинжтэйгээр нэмэгдээд байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын түвшин рүү буурах төлөвтэй байна. Гэвч цаашид нийлүүлэлтийн болон зардлын шинжтэй хүчин зүйлсийн нөлөө саарахгүй байх нь инфляц дунд хугацаанд өндрөөр тогтох эрсдэлийг үүсгэж байгаа тул нийлүүлэлтийн хүчин зүйлсийн дам нөлөөнөөс үүдэлтэй хоёр дахь үеийн инфляцаас сэргийлэх зорилгоор ирэх оноос шаардлагатай тохиолдолд бодлогын хүүний тохиргоог хийнэ.
Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс буурууллаа. Эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байгаа нь 3-р улирлын агшилтаас харагдаж байна. Эдийн засгийн өсөлт 2021 оны 3-р улиралд уул уурхайн бус салбараас шалтгаалж төсөөллөөс бага гарлаа. Засгийн газар, Төв банкнаас хэрэгжүүлж буй эрэлтийг дэмжих бодлогын нөлөөгөөр зарим салбарын үйлдвэрлэл өсч байгаа ч:
Түүнчлэн, эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв Ковид-19 вирусийн шинэ хувилбарын тархалт, экспортын гаргалт, хилийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай болохыг онцлох хэрэгтэй.
Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна.
Цар тахалтай нүүр тулсан 2020-2021 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар хэрэгжүүлж байгаа билээ. Бодлого, зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл зөөлөрч, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байна.Тухайлбал:
Зээл олголт нэмэгдэн, 2021 оны 10 дугаар сарын байдлаар банкны системийн зээлийн үлдэгдэл жилийн 16.6 хувиар өсөв.
Шинээр олгосон зээлийн дундаж хүү энэ оны 10 дугаар сарын байдлаар 13.8 хувь болж, 1 дүгээр сарын түвшнээс 1.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 1.9 нэгж хувиар тус тус буурлаа.
Улмаар Төв банк эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүйгээр дунд хугацааны инфляцын зорилтоо биелүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Дэлхийн эдийн засаг сэргэлт үргэлжилж байгаа хэдий ч 2021 оны 3-р улиралд томоохон эдийн засгуудын өсөлт хүлээлтээс бага байлаа. БНХАУ, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн 2021 оны төсөөлөл өмнөх улирлаас бууруулсан бол Евро бүс, ОХУ-ын төсөөлөл сайжирлаа. Ялангуяа, БНХАУ-д эрчим хүчний хямрал нүүрлэж, аж үйлдвэрлэлийн өсөлт саарсан, үл хөдлөх хөрөнгийн захын нөхцөл байдал, цар тахлын тархалтын эсрэг “тэг-КОВИД-19”-ийн бодлого зэрэг нь өсөлтийг сааруулсан гэж дүгнэж байна.
Гадаад эдийн засгийн төлөвт КОВИД-19 вирусийн шинэ хувилбарууд тархах нь төсөөллийн гол тодорхой бус байдал хэвээр байна. Мөн дэлхий нийтэд инфляц эрчтэй өсч буй энэ үед томоохон Төв банкууд бодлогын төлөвөө хэр хурдтай чангаруулах нь хөгжиж буй орнуудын өсөлт, гадаад санхүүжилтийн нөхцөлд чухал нөлөөтэй байна.
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн өндөр үнэ манай экспортын орлогод дэмжлэг үзүүлж, нийт экспорт оны эхний 11 сард 28.8 хувиар өслөө.
Гадаад худалдааны үнийн нөхцөл одоогийн өндөр түвшнээс алгуур буурах төсөөлөл давамгайлж байна.Ирэх онд нүүрсний экспортын биет хэмжээ сэргэх, харин зэсийн экспортын биет хэмжээ буурах хүлээлттэй байна.
Импорт оны эхний 11 сард 26.6 хувиар тэллээ.
Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудтай уялдан импорт ирэх онд үргэлжлэн тэлэх төлөвтэй.
Гадаад худалдааны эргэлтийг цар тахлын өмнөх түвшинд хүргэж, сэргээхэд худалдааны түнш орнуудтайгаа нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, экспортын тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал байна.
Төлбөрийн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр оны эхний 10 сард 568.4 сая ам.долларын алдагдалтай хэдий ч энэ онд гадаад валютын нөөц 4.0 тэрбум ам.доллартай он давахаар байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ээлжит хурлаараа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг хэлэлцэсний үндсэн дээр бодлогын дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;
2. Урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр батлах;
3. Репо санхүүжилтийн хүүг бодлогын хүү+0.5 хувиар тогтоох;
4. Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.
Эцэст нь цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, дэмжиж буй улс орнууд, олон улсын болон түнш байгууллагууддаа ирж буй шинэ оноо амжилт, бүтээлээр дүүрэн угтахыг хүсье. Цар тахлын энэ хүндрэлийг сайн хөршийн, сайн түншийн харилцаагаар улам бүр нягтруулж хамтын хүчээр амжилттай даван туулна гэдгийг онцлоё гэсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Bas l ih ym hutgaj bga orhidosdooo\n
ter boltol ta sn amjuulj avaarai! tuunees hoish bhgui shuu!
bullshit\n