Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ДАХИН БУУРУУЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг есдүгээр сарын төсөөллөө буурууллаа.  Эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байгаа нь энэ оны гуравдугаар  улирлын агшилтаас харагдаж буй бөгөөд 2021 оны гуравдугаар  улиралд уул уурхайн бус салбараас шалтгаалж эдийн засгийн өсөлт төсөөллөөс бага гарлаа гэж Төв банкнаас мэдэгдлээ.

Засгийн газар, Төв банкнаас хэрэгжүүлж буй эрэлтийг дэмжих бодлогын нөлөөгөөр зарим салбарын үйлдвэрлэл өсч байгаа ч, Хөдөө аж ахуйн салбар мах бэлтгэл тааруу байснаас шалтгаалан хүлээлтээс бага, Хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хангамж тасалдах,Тээвэр,  барилгын салбарын үйлдвэрлэл удаашрах,  Хөдөлмөрийн зах зээлийн уналт үргэлжилж, өрхийн хэрэглээ буурах зэрэг нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлж байна.

Түүнчлэн, эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв Ковид-19 вирусийн шинэ хувилбарын тархалт, экспортын гаргалт, хилийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай болохыг онцоллоо. Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна.

Сануулахад, Төв банк энэ оны  эдийн засгийн өсөлтийн төлөвийн  төсөөллийг есдүгээр сард мөн өмнөхөө бууруулсан. Тодруулбал,  1 пунктээр бууруулан, 5.9 хувь байна гэсэн тооцооллыг хийгээд байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top