Рестораны орлого 29.2 тэрбум төгрөгөөр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны  аравдугаар сарын байдлаар  495.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.1 (5.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд, рестораны орлого 29.2 (9.5%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого өмнөх оны мөн үеэс 5.2 (5.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийтийн хоолны салбарын орлого 2021 оны есдүгээр сард 69.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.4 (2.0%) тэрбум төгрөг, аравдугаар сард 74 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.2 (6.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.2 нэгж хувь, гуанзных 0.3 нэгж хувь, кафеных 0.1 нэгж хувиар өсөж, харин рестораны орлогын эзлэх хувь 2.4 нэгж хувь, баарных 0.2 нэгж хувиар тус тус буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top