ОХУ Украинтай хиллэх хил рүү цэргийн техникээ татсаар байна гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

ОХУ цэргийн техник хэрэгслээ Украинтай хиллэх хил дээрээ байрлуулсаар байгаа аж.

Bloomberg агентлаг “ОХУ цэргийн техник хэрэгслээ Украины хил рүү татсаар байгаа бололтой. Сансраас авсан гэрэл зурагт газарт техник хэрэгсэл бүхий цөөн тооны цэргийн машин харагджээ” гэж мэдээлжээ.

Гэвч ОХУ богино хугацаанд төмөр зам, агаарын тээврээр цэргийн хөдөлгөөнөө нэмэх төлөвтэй байна гэж мэдээлэлд дурдсан байна.

Америкийн Politico сонин өмнө нь ОХУ Украины хил дээр цэргээ нэгтгэж байна гэсэн дуулиантай мэдээлэл гаргасан юм.

Харин АНУ-ын штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли хэвлэлүүдээр гарсан уг мэдээллийн талаар “Вашингтон Оросын цэргүүд Украин руу довтлох нөхцөл байхгүй гэж харж байна” хэмээсэн.

Түүнчлэн Вашингтон Нормандын үйл явц, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Украины зүүн хэсгийн нөхцөл байдлыг зөөлрүүлэх хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эр цэрэг(66.181.191.61) 2021 оны 12 сарын 25

Маш зөв.Ах нарыгаа дэмжилгүй дээ

0  |  0
Top