ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөг байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 28

ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл арваннэгдүгээр сарын байдлаар  өмнөх оны мөн үеэс 58.3 хувиар өсөж  5.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 61.4 хувийг ЖДҮ эрхлэгч ААН-д, 38.6 хувийг ЖДҮ эрхлэгч иргэдэд тус тус олгожээ.

ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдлийн:

  • 36.3 хувийг худалдаа
  • 11.4 хувийг боловсруулах үйлдвэрлэл
  • 11.1 хувийг барилга
  • 5.2 хувийг байр сууц, нийтийн хоолны үйлчилгээ
  • 4 хувийг ХАА-н салбарын зээл бүрдүүлж байна.

Өмнөх сартай харьцуулахад ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл 0.1 хувиар буурч, ААН-д олгосон зээлийн үлдэгдэл 3.5 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 2.2 их наяд их наяд төгрөгт хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top