ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Өнөөдөр 2022.01.05. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -21 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Олон улсын бойскаутын өдөр. АНУ-д Үндэсний шувуу хамгаалах өдөр, Энэтхэгт Гобинда Сингх гуругийн мэндэлсэн өдөр, Беларуст Нийгмийн хамгааллын ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Таж Махалыг бариулсан Шах Жахан, Германы анхны холбооны канцлер Конрад Аденауэр, аюулгүй сахлын татуургыг зохион бүтээгч Кинг Кэмп Жиллет, Оскарын шагналт жүжигчин Роберт Дювал, сюрреалист зураач Ив Танги, рок хөгжимчин, дуучин Мэрилин Мэнсон, Холливудын жүжигчин Брэдли Купер зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1728 оны энэ өдөр Хаванын их сургууль байгуулагджээ.

1769 оны энэ өдөр Жемс Уатт уурын хөдөлгүүртэй машиндаа патент авав.

1914 оны энэ өдөр “Ford Motor” компани ажлын найман цагийн хуваарь, өдрийн ажлын хөлсний доод хэмжээг таван ам.доллароор тогтоож, нэмэлт урамшуулал олгох журмыг нэвтрүүлж байжээ.

1933 оны энэ өдөр Сан Францискод алдартай Golden Gate гүүрийн барилгын ажил эхлэв.

1956 оны энэ өдөр Зөвлөлтийн анхны Өмнөд туйлын цогц экспедиц Өмнөд туйлд буужээ.

1993 оны энэ өдөр “MV Braer” газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц осолдож, 84 700 тонн газрын тос асгарч байжээ.

Энэ өдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Бага хүйтэн болох улирал 17 цаг 45 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top