Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эцэстэй харьцуулахад төгрөгийн шинээр татаж буй хадгаламжийн хүү 3.8 нэгж хувиар буурч 6.74 хувьд, олгосон зээлийн хүү 2.8 нэгж хувиар буурч 13.8 хувьд хүрсэн гэж Төв банкнаас мэдээлж байна.
Хүүгийн түвшин ингэж буурахад Төв банкнаас мөнгөний бодлогын хүрээнд болон банкны системд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу олгож буй хөнгөлөлттэй зээл голлон нөлөөлж байна гэж тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 0 )