ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Өнөөдөр 2022.01.10. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -22 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Тайландад Хүүхдийн өдөр бол Фолклэндын арлуудад Маргарет Тэтчерийн өдөр, Багамд Олонхын засаглалын өдөр.

Энэ өдөр Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук, Америкийн одон орон судлаач, физикч, Нобелийн шагналт Роберт Вудро Вилсон, Пуэрто Рикагийн боксчин, дэлхийн аварга Феликс Тринидад, Италийн волейболын тамирчин, дэлхийн аварга Франческа Пиччинини, Энэтхэгийн жүжигчин Калки Коечлин, Данийн хөлбөмбөгч Кеннет Вермеер, Японы сүмоч Ишиүра Масакацү зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1863 оны энэ өдөр Лондонд дэлхийн анхны метроны шугамыг тавьжээ.

1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхны хуралдаан Лондонд болов.

1966 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны хооронд дайн зогсоох тухай Ташкентын тунхаг бичгийг үзэглэжээ.

1989 оны энэ өдөр Кубын цэргүүд Анголоос гарч эхлэв.

2001 оны энэ өдөр “Wikipedia” анх гарчээ. Таван өдрийн дараа “Wikipedia” бие даасан сайт болсон.

Энэ өдөр үс засуулвал нас уртасна.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top