Ковид дэгдээгүй бол Монголд ядуурлын түвшин 3%-иар буурах байсан гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Үндэсний статистикийн хорооноос  2020 оны ядуурлын үзүүлэлтийг  Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар боловсруулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэ удаагийн судалгаанаас үзэхэд, хэрэв ковид  цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 3 орчим нэгж хувиар буурах хандлагатай байсан гэж ҮСХ мэдээлж байна.

Ковид цар тахлын өрхийн амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын олон талт арга хэмжээ, хөтөлбөрүүд ядуурлын түвшинг өөрчлөлтгүй тогтвортой байхад нөлөөлсөн гэж судлаачид үзэж буй юм.

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болж, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна дүнг энэ удаагийн судалгаагаар танилцуулсан.

Хот суурин газарт 2018-2020 онд ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурсан. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top