ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Өнөөдөр 2022.01.11. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -21 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Дархан цаазат газар, үндэсний хүрээлэнгийн өдөр, Ажлын байран дахь тэгш байдлыг хангах олон улсын өдөр. АНУ-д Тамхи эрүүл мэндэд хортойг сануулах өдөр, Тунист Хүүхдийн баяр, Албанид Бүгд Найрамдах Улсыг тунхагласан өдөр, Мороккод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Монголын эзэн хаан Мөнх, Ромын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан I Феодосий, АНУ-ын Үндэсний банкийг үүсгэн байгуулагч, анхны Сангийн сайд Александр Хамилтон, LCD-г нээсэн Швейцарын химич Алберт Хофманн, Энэтхэгийн эрдэмтэн, Нобелийн шагналт Кайлаш Сатярти, Бразилын хөлбөмбөгч Родриго Хосе Перейра зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1693 оны энэ өдөр Италийн Сицил аралд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 60 мянга гаруй хүн амиа алджээ.

1787 оны энэ өдөр одон орон судлаач Уильям Хершел Тэнгэрийн ван гарагийн дагуулуудыг нээжээ.

1922 оны энэ өдөр анх удаа инсулиныг чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Канадын иргэн 14 настай Леонард Томпсон инсулин хэрэглэсэн анхны хүн аж.

1935 оны энэ өдөр Америкийн эмэгтэй нисгэгч Амелиа Эрхарт Номхон далайг туулах ганцаарчилсан нислэг үйлджээ.

1963 оны энэ өдөр Лос-Анжелес хотод анхны шөнийн клуб нээгдэв.

2003 оны энэ өдөр АНУ-ын Иллинойс мужийн амбан захирагч ялын дээд хэмжээ авсан 150 хэрэгтэнд бүгдэд нь өршөөл үзүүлж байв.

Энэ өдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top