ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Өнөөдөр 2022.01.12. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -24 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Энэтхэгт Үндэсний залуучуудын өдөр бол Танзанид Занзибарын хувьсгалын өдөр.

Энэ өдөр Италийн кино найруулагч Лилиана Кавани, Японы зохиолч Харүки Мүраками, Францын жүжигчин Оливье Мартинес, Оросын жүжигчин, найруулагч Рената Литвинова, Английн модель Хизер Миллс, «Spice Girls» хамтлагийн дуучин Мелани Чисхолм зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1943.01.12: Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгчээ.

2010.01.12: Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд болов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 — ЗХУ нацист Германы эсрэг өргөн цар хүрээтэй довтолгоог эхэлжээ.

1954 — II Элизабет хатан хаан анх удаагаа Их Британиас гаднах улс Шинэ Зеландын парламентын хуралдааныг нээв.

1991 — АНУ-ын Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгч Жорж Бушд Кувейт дэх Иракийн түрэмгийллийг зогсоохын тулд хүч хэрэглэхийг зөвшөөрчээ.

2010 — Гаитид газар хөдлөлтөөр 222 570 хүний амь үрэгджээ.

Энэ өдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.

Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top