Улсын хэмжээнд инфляц 2021 оны 12 дугаар сарын байдлаар жилийн өмнөхөөс 13.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгвэл инфляцын түвшин Улаанбаатар хотод 12 дугаар сард өмнөх сараас 2.6 хувь, өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Улаанбаатар хотод жилийн өмнөхөөс 14.8 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 22.4 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.9 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 20.1 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 22.4 хувь
- Тээврийн бүлгийн үнэ 21.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )