ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Өнөөдөр 2022.01.18. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандлаа, 17 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -21 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Тайландад Хааны зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кевин Костнер, Испанийн кино найруулагч, жүжигчин Фернандо Труэба, Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Марк Райлэнс, Америкийн жүжигчин Сара Гилман зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1943 оны энэ өдөр Ленинградын бүслэлтийг эвджээ.

1960 оны энэ өдөр “Ил-18” онгоц анх удаагаа нислэг үйлдэв.

1978 оны энэ өдөр Европын хүний эрхийн шүүх Их Британийг Умард Ирландын тусгаар тогтнолын төлөө шоронд хоригдсон хүмүүст зүй бусаар хандсан гэж үзэж, буруугаа хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргажээ.

1983 оны энэ өдөр Баруун болон Төв Европт “Першинг” дунд зайн тусгалт пуужин байрлуулах тухай тушаалд гарын үсэг зурсан нь хүйтэн дайны эхлэл болов.

Энэ өдөр үс засуулвал өвчин ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top