Мөнгөний нийлүүлэлт 3.6 их наяд төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөг буюу 14.8 хувь өссөн байна. Ингэж өсөхөд валютын харилцах 362 тэрбум төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.2 их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) 2021 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 615.6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний 5.6 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 847.2 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top