Европын холбооны Статистикийн газрын мэдээллээр тус холбооны гишүүн улс, орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 2.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар тус тус өсжээ.
Европын Холбооны гишүүн орнуудын инфляцын түвшин 2021 оны арваннэгдүгээр сард 5.2 хувь болж, өмнөх сараас 0.8 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 5.0 нэгж хувиар өссөн байна.
Харин экспорт нь 2021 оны аравдугаар сард 190.7 тэрбум евро болж, өмнөх оны мөн үеэс 6.4 хувь, импорт 194.9 тэрбум евро болж 29.1 хувиар тус тус өсөж, гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум еврогийн алдагдалтай гарчээ.
Европын Холбооны гишүүн орнуудын ажилгүй иргэдийн тоо 2021 оны аравдугаар сард 14.3 сая болж, өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурчээ. Ажилгүйдлийн түвшин 6.7 хувь болж, өмнөх сарын түвшинд байгаа бол өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )