ОХУ-ын Статистикийн байгууллагын мэдээллээр тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны хоёрдугаар улиралд өмнөх мөн үеэс 10.5 хувиар, гуравдугаар улиралд өмнөх мөн үеэс 4.3 хувиар өсжээ.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц 2021 оны арваннэгдүгээр сард өмнөх сараас 1 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар өссөн байна.
Тус улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 оны аравдугаар сард 73.4 тэрбум ам.доллартхүрч, өмнөх сараас 3.1 хувь, өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ. Экспорт 46.6 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 2.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 62.8 хувиар, импорт 26.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 4.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар тус тус өслөө.
Сэтгэгдэл ( 0 )