ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Өнөөдөр 2022.01.19. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандлаа, 17 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д попкорны өдөр, Беларуст Аврагчдын өдөр, Этиопт Тимкат буюу загалмайлах баяр, Энэтхэгт Кокборок хэлний өдөр, Исландад Эхнэр, нөхрийн өдөр.

Энэ өдөр Францын зохиолч, аялагч Жак Анри Бернарден, Америкийн алдарт зохиолч Эдгар Аллан По, ган төмөр үйлдвэрлэх дамжлагын аргыг нэвтрүүлсэн Хенри Бессемер, одон орон судлаач Якобус Каптейн, Гитлерийн бие хамгаалагч, хувийн жолооч Эмиль Морис, Английн “Deep Purple” рок хамтлагийг үүсгэн байгуулагч Род Эванс, Олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аварга, Европын 13 удаагийн аварга гимнастикч Светлана Хоркина зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1649 оны энэ өдөр Канадад анх удаа цаазын ялыг гүйцэтгэжээ. Тухайн үед 16 настай охиныг хулгайн хэргээр цаазалж байжээ.

1728 оны энэ өдөр Оросын эзэн хаан II Пётр Москва хотод шилжин суурьшив.

1806 оны энэ өдөр Британи Сайн санааны хошууг эзлэн авчээ.

1825 оны энэ өдөр Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалт бүхий төмөр савыг патентжуулжээ.

1853 оны энэ өдөр Ром хотноо Жүзеппе Вердигийн “Трубадур” дуурийн нээлт болж байв.

1903 оны энэ өдөр анхны “Тур де Франс” дугуйн уралдааныг зохион байгуулах тухай зарлаж байжээ.

1938 оны энэ өдөр Америкийн “General Motors” компани дэлхийд анх удаа дизель хөдөлгүүрийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ.

1966 оны энэ өдөр Индира Ганди Энэтхэгийн анхны бөгөөд цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд болж байв.

1995 оны энэ өдөр Оросын цэргүүд Чеченийн нийслэл Грозный дахь Ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ.

Энэ өдөр үс засуулвал өнгө зүс доройтно.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top