Дөрвөн жилийн дотор хүнсний үнэ ингэж НЭМЭГДЖЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

MEC судалгааны төвөөс 2018-2022 онд хүнсний бүтээгдэхүүний үнэд орсон өөрчлөлтийг харуулах үүднээс 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний багцалсан худалдан авалтыг харьцуулсан байна.

Тодруулбал:  өндөг, талх, ургамлын тос, хиам, сонгино, төмс, сакура цагаан будаа, мах, сүү, гурил зэрэг арван төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 2018 он болон 2022 онд ижил хэмжээтэйгээр худалдан авахад, 56 хувиар үнэ нь өссөн байна.

Уг судалгааг хийхдээ, 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр болон 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр  УИД-ийн Номин супермаркетаас худалдан авалт хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top