ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 01 сарын 21

Өнөөдөр 2022.01.21. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 32 минутад мандлаа, 17 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -18 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Бие биенийгээ тэврэх өдөр. АНУ-д өнөөдөр Хэрэмд талархах өдөр бол Польшид Эмээ нарын өдөр, Беларуст Инженерийн хүчний өдөр, Канадад Квебекийн далбааны өдөр.

Энэ өдөр АНУ-д хамгийн анхны уурын усан онгоцыг бүтээсэн зохион бүтээгч Жон Фитч, мэс заслын үеэр анх удаагаа мэдээ алдуулагч хэрэглэсэн шүдний эмч Хорас Уэллс, галт зэвсгийн зохион бүтээгч Жон Браунинг, Оросын сүүлчийн эзэн хааны зөвлөх, далдын ид шидтэн Григорий Распутин, Зөвлөлтийн цөмийн бөмбөгийн эцэг Игорь Курчатов, Францын алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диор, Испанийн дуучин Пласидо Доминго зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1854 оны энэ өдөр “RMS Tayleur” усан онгоц Ламбей арал орчимд осолдсоны улмаас 362 хүн амиа алджээ.

1920 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайныг дүгнэсэн Парисын энх тайвны бага хурал өндөрлөв.

1954 оны энэ өдөр АНУ дэлхийд анх удаа “Наутилус ”цөмийн шумбагч онгоцыг далайд гаргаж байв.

1960 оны энэ өдөр “Мисс Сэм” хочтой резус макак сармагчин бүхий “Little Joe 1B” сансрын хөлгийг Буд гараг руу хөөргөв.

Мөн Өмнөд Африкийн Холли Кантри жижиг хотод нүүрсний уурхайд осол гарч, 435 уурхайчин амиа алджээ.

1976 оны энэ өдөр дуунаас хурдан “Конкорд” онгоц анхны арилжааны нислэгээ Лондон-Бахрейн чиглэлд үйлдэв.

1981 оны энэ өдөр Их Британид алдарт “DeLorean” спорт автомашиныг үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ өдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top