АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч “ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагааг дуртай үедээ эхлүүлэх боломжтой байгаа” гэж мэдэгджээ.
ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэж байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос Украины эсрэг ажиллагааг хэзээ ч эхлүүлэх магадлалтай гэж үзэж байгааг Төрийн департаментын төлөөлөгч уламжилжээ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн департамент Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамны зарим ажилтан болон тэдний гэр бүлд Украины нутаг дэвсгэрээс сайн дураараа гарах зөвшөөрөл өгчээ.
Түүнчлэн АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д хориг тавих талаар яригдаж байгааг үгүйсгээгүй юм.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын цэргүүд хэнд ч заналхийлээгүйг хэлдэг.
Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков саяхан “ОХУ-д хаашаа ч дайралт хийх төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene baruuni hudal uhuulga surtalchilgaag bitgii devreegeed bgaach,harin hariu zohilt ogno