Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулахад нөлөөлсөн ХҮЧИН ЗҮЙЛС

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөвийн талаар Төв банкны инфляцын тайланд дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл, уул уурхайн салбарын хувьд БНХАУ-ын хилийн хязгаарлалттай холбоотойгоор гол бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл  саарахаар байгаа ч зэсийн баяжмалын олборлолт, түүний алтны агууламж төлөвлөгөөнөөс давсан биелэлттэй байгаа нь 2021  онд уул уурхайн салбарын өсөлтийн төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүлэхэд  нөлөөллөө.

Харин Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих бодлогын нөлөө нь уул уурхайн бус зарим салбарын өсөлтийг дэмжиж байгаа ч хөдөө аж ахуй, барилга, тээвэр зэрэг бусад салбаруудын өсөлтийн төлөв хүлээлтээс бага байгаа нь уул уурхайн бус салбарын төсөөллийг бууруулахад нөлөөлж, нийт дүнгээр эдийн засгийн өсөлт 2021 онд өмнөх төсөөллөөс саарахаар байна.

2022  онд төсвийн төлөв харьцангуй сулрахаар байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөөтэй хэдий ч гадаад эрэлт өмнөх төсөөллөөс саарахын зэрэгцээ худалдааны нөхцөл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын төсөөлөл өмнөхөөс буурч байгаа нь өсөлтийн төсөөллийг бууруулах нөлөө үзүүллээ.

2021-2022 оны төсөөлөл буурсан суурь үеийн нөлөө болон худалдааны нөхцөл сайжирч, төсвийн төлөв өмнөх төсөөллөөс сулрах төлөвтэй байгаа нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр байна гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
ZIO(197.211.58.122) 2022 оны 01 сарын 24

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top