ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Өнөөдөр 2022.01.26. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 08 цаг 27 минутад мандлаа, 17 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -25 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Австралид Австрали улсын өдөр, Угандад Эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Францын дуучин, жүжигчин Мишель Сарду, Оросын Ардын жүжигчин Лариса Луппиан, жүжигчин Наталья Вавилова, Канадын хоккейч Вэйн Гретцки, Португалын хөлбөмбөгч, дасгалжуулагч Жозе Моуриньо, Америкийн сагсан бөмбөгч Винсент Ламар Картер зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1936 оны энэ өдөр Булан дэрсний постонд үүрэг гүйцэтгэж байсан хилийн манааг баргын морьт бүлэг дайрч, Ш.Гонгорын удирдсан цэргүүдэд цохигджээ. Энэ үеэр гарамгай гавьяа байгуулсан Шагдарын Гонгорт БНМАУ-ын баатар цол олгожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр В.И.Ленин Ардын Комиссаруудын Зөвлөлийн Орост хуанлийн шинэчлэл хийх тухай тогтоолд гарын үсэг зурав.

1980 оны энэ өдөр Израиль, Египет улс дипломат харилцаа тогтоожээ.

1986 оны энэ өдөр Угандагийн Үндэсний сэргэлтийн хөдөлгөөний тэргүүн Али Мандигаар удирдуулсан босогчид Тито Океллиогийн Засгийн газрыг түлхэн унагав.

2004 оны энэ өдөр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай Үндсэн хуулиа албан ёсоор баталжээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top