Эдийн засаг уналтаас аажмаар гарч байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт хараахан нэгтгэгдэж гараагүй байгаа. Тэгвэл Төв банкны тооцооллоор эдийн засаг 2021 онд 4% орчим, 2022 онд 5.5% хүрч сэргэлт үргэлжлэх төсөөлөлтэй байна. 2020 онд цар тахлаас үүдэлтэй томоохон шок үүсч дотоодын нийт бүтээгдэхүүн 4.6% агшсан байсантай харьцуулахад эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш хамгийн гүнзгий агшсан тэрхүү уналтаасаа аажмаар гарч байна гэсэн үг гэж Төв банкны ерөнхийлөгч тайлбарлалаа. Тэрбээр хэлэхдээ   “Үүнд эдийн засгийг тогтворжуулж, сэргээх зорилгоор хэрэгжүүлсэн бодлого чухал нөлөөтэй байсан. Тухайлбал, төгрөгийн ханшийг тогтвортой, зээлийн хүүг бага байлгахад чиглэн хэрэгжүүлсэн бодлогын багц арга хэмжээ, түүнчлэн бизнес эрхлэгчдийг дэмжсэн санхүүжилтийн шинэ хэрэгслүүд, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулах зээлийн бүтцийн өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан арга хэмжээг нэрлэж болно. Түүнчлэн, цар тахлын хямралын үед Төв банк, Засгийн газартай бодлогоо уялдуулсны үр дүн нь макро эдийн засагт ажиглагдаж байгаа нааштай тоонуудаар илэрхийлэгдэж байна. Анх өнгөрсөн оны эхэнд хөтөлбөр хэрэгжүүлэхэд “яаж ажлын байрыг хадгалах вэ?” гэдэг зорилготой байсан бол одоо “ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ, хөрөнгө оруулалт руу хэрхэн чиглүүлэх вэ?” гэдэг зорилт тавигдаж байна. Хэдийгээр гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ нааштай байсан боловч хилийн хязгаарлалтаас болж эдийн засагт  орлогын гол суваг болсон уул уурхайн салбар энэ боломжийг бүрэн ашиглаж чадсангүй. Иймд сэргэлт эмзэг, салбаруудын өсөлт жигд бус хэвээр, цаашид бодлогын дэмжлэг чухал хэвээр байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
Top