2021 онд газрын тосноос бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ буурсан хэдий ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, экспорт 2021 онд өмнөх оноос 1.7 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум ам.доллар, нүүрсний экспорт 652.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөн БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 98.0 хувийг, БНСУ-д экспортолсон барааны 68.2 хувийг алт эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )