БЗД “Хоггүй орчин” өвлийн их цэвэрлэгээний аянд нэгдэхийг уриаллаа

2022 оны 01 сарын 27

 

Баянзүрх дүүргээс “Хоггүй орчин” өвлийн их цэвэрлэгээний аян зарлалаа. Их цэвэрлэгээг 2022 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Өвлийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлаа цэвэрлэх, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угаах юм.

Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, нэгжүүд, 28 хорооны Засаг даргын ажлын алба, Хог тээвэр, үйлчилгээний байгууллагууд, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль, Сууц өмчлөгчдийн холбоод оролцоно. Иймд аж ахуйн нэгж байгууллагууд, албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top