ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

Өнөөдөр 2022.01.29. Монгол эх оронд маань нар 08 цаг 24 минутад мандлаа. 17 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -24 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Молдавт Прокурорын ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Том Селлек, Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, Чехийн мэргэжлийн хоккейч, хаалгач Доминик Гашек, Бразилын хөлбөмбөгч Ромарио, Америкийн жүжигчин Хизер Грэм, Жастин Хартли, дуучин, жүжигчин Адам Ламберт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1960 оны энэ өдөр БНМАУ болон БНАСАУ-ын хооронд шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1916 оны энэ өдөр Германы нисэх онгоцнууд Парис руу сүүлчийн дайралтаа хийжээ.

1927 оны энэ өдөр Англид анх удаагаа угаалгын өрөөтэй зочид буудал нээгдсэн байна.

1947 оны энэ өдөр Амир Шарифуддин Индонезийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1960 оны энэ өдөр анхны хиймэл бөөрийг бүтээв.

1992 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний худалдааны эрх чөлөөний тухай тушаал гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top