Сар шинийн баярыг тохиолдуулан, АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл Клечески баярын мэнд дэвшүүлжээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй! Элчин сайд Клечески хамт олныхоо нэрийн өмнөөс сар шинийн мэндчилгээ дэвшүүлснийг таалан болгооно уу.
Цагаан сарын баяраар Элчин сайдын яамны Америкчууд маань Монгол ажилтнуудаасаа Монгол үндэсний өвөрмөц ёс заншил, зан үйлээс суралцдаг уламжлалтай. Бууз хийхээс эхлээд үндэсний дээл, гоёлоор гангарах гээд сурах зүйл ч мундахгүй шүү! Элчин сайдын яам гэдэг энэ их айлын гишүүн бүр Монголын баялаг өв соёлыг хайрлан хүндэтгэдэг. Тийм ч учраас бид бэрхшээл, амжилт хосолсон төмөр үхэр жилээ үдэж, сар шинийн баяраа (халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн сацуу) тэмдэглэж байгаадаа баяртай байна. Морилон ирж буй усан бар жилдээ эрүүл энх, аж жаргалаар дүүрэн байхыг ерөөе!
Сэтгэгдэл ( 9 )
Yamar goy mendchilgee ve! Uneheer setgel gargasan baina.thank you!
Сайхан шинэлээрэй
Тухайн орныхоо түүх соёл ёс заншилыг ингэж хүндэтгэж байгаа ноён элчин сайд таньд болон таны гэр бүр үр хүүхэд ач зээ нарт болон америкын ард түмэнд сар шинийн мэнд өргөн дэвшүүлье
сэтгэл гаргажээ
Баярлалаа, мундаг дипломатч хүн юм аа, гэргий нь их монгол төрхтэй юм биш үү. Амжилт
Яасан сайхан мэндчилгээ вэ, Гадны хүн гэхэд Монгол ёсыг сайхан дээдэлж хүндэтгэсэнд баяртай байна.
mash goyo , saykhan kharagdaj bayna , mongol yos zanshlyg mash ikh khundetgej bayna, bravo\n
mash goyo , saykhan kharagdaj bayna , mongol yos zanshlyg mash ikh khundetgej bayna, bravo\n