ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Өнөөдөр 2022.02.09. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 08 цаг 09 минутад мандлаа, 18 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -20 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын шүдний эмч нарын өдөр.

Энэ өдөр Америкийн дуучин, Грэммигийн дөрвөн удаагийн шагналт Кэрол Кинг, Оскарын шагналт жүжигчин Жо Пеши, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Миа Фэрроу, Нидерландын хөлбөмбөгч Йорди Кройф, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Том Хиддлстон, тува гаралтай Казахстаны чөлөөт бөхийн тамирчин Нурислам Санаев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2015 оны энэ өдөр “Босоо хөх Монгол” ТББ, “Гал үндэстэн холбоо”, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, бөөгийн зан үйл хийжээ.

2016 оны энэ өдөр Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

1963 оны энэ өдөр БНМАУ-ын АИХ-ын IV хурлаар БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээг баталжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1969 оны энэ өдөр дэлхийн анхны холын зайн зорчигч тээврийн онгоц Boeing 747-гийн анхны нислэг болжээ.

1990 оны энэ өдөр Польшийн төрийн сүлдэн дээр бүргэдийг дахин титэмтэй болгожээ.

Мөн энэ өдөр Намиб улс Үндсэн хуулиа баталсан байна.

1991 оны энэ өдөр Литва улс ЗСБНХУ-аас тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт болж, сонгогчдын 80 гаруй хувь нь тусгаар тогтнохыг дэмжсэн байна.

1998 оны энэ өдөр Тбилиси хотын төвд Гүржийн Ерөнхийлөгч Эдуард Шевардназе руу халджээ. Хуягласан «Мерседес» автомашины ачаар түүний амь аврагджээ.

2001 оны энэ өдөр Таксин Чиннават Тайландын Ерөнхий сайд болов.

Энэ өдөр үс засуулвал нас уртасна.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top