Жо Байден: АНУ НАТО-гийн газар нутгийн см бүрийг хамгаална

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

АНУ ч тэр, НАТО ч тэр Украины газар нутаг дээр пуужин байрлуулаагүй ба ирээдүйд байрлуулах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины асуудлаар хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

Тэрбээр “Бид Оросын ард түмний дайсан биш. Орос улсад тогтворгүй байдал үүсгэх гэж оролдоогүй” гээд Оросын ард түмэн гүн гүнзгий харилцаа холбоотой Украин болон Украины ард түмний эсрэг цус асгаруулсан дайн хийхийг хүсэж байгаа гэдэгт итгэхгүй байна гэж мэдэгджээ.

Цагаан ордны тэргүүн “Дэлхийн хоёрдугаар дайны үед тус хоёр улс хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан. Дэлхийн хоёрдугаар дайн бол зайлшгүй байсан. Харин хэрэв Орос улс Украин руу довтолбол шалтаг, шалтгаангүй дайн байх болно.

АНУ-ын эрх баригчид цэргээ Украин руу илгээх бодолгүй байна. Украинд өөрийгөө хамгаалахад туслах зорилгоор цэргийн техник нийлүүлсэн. АНУ НАТО-гийн газар нутгийн сантиметр бүрийг хамгаална гэдэгт эргэлзэх хэрэггүй.

АНУ Москватай  дипломат хамтын ажиллагаа явуулахад бэлэн. Үүнтэй зэрэгцэн Орос улс Украин руу довтолбол шийдвэртэй хариу өгөхөд мөн бэлэн. Дипломат ажиллагаанд амжилтад хүрэх бүхий л боломжийг олгох учиртай.

ОХУ-ын Батлан хамгаалах яам зарим анги нэгтгэл нь Украины хил орчмоос буцаж байгаа мэдээлэл өгсөн. Гэхдээ үүнийг баталгаажуулах шаардлагатай.

АНУ нь ОХУ-тай тохиролцож чадвал аюулгүй байдлын талаар баримт бичиг байгуулахад бэлэн байна.

АНУ ОХУ-тай шууд мөргөлдөөн үүсгэхийг зорьдоггүй. Москва, Вашингтон дэлхий дахины тогтвортой байдлын төлөө түүхэн үүрэг хариуцлага үүрдэг. Тиймээс бүх нийтийн ирээдүйн төлөө дипломатын арга замаар явах учиртай.

Нэгдсэн Улс Европ дахь аюулгүй байдлын архитектурыг бий болгох, тунгалаг нээлттэй байх, стратегийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр саналууд дэвшүүлсэн. Эдгээр арга хэмжээ нь НАТО болон Орост хамаатай гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.172) 2022 оны 02 сарын 18

Муусайн орос амёрик хоёр хоорондоо хурдан байлдаад сүйрээсэй

0  |  0
Battulga(66.181.161.105) 2022 оны 02 сарын 17

NATO gej amerik duraaraa aashilj busdiig uduun hatgaj hagalgan butargahiig heldiimuu mongol ulsiig tednii gar hul bolson elbegdorj batuuluud ch gesen az jargantai ard tumniig 99% ni guilagchin eh orniihoo tuluu ysaa ivej tsusaa ursgaj amia urguh tsus zorigtoi baisan ard tumniig mungu ugvul ur huuhdee ch alj medeh shunaltan bologson hulgaichuud shuudee ter amerikaas irsen ardchilal chini

0  |  0
Аха(122.201.23.44) 2022 оны 02 сарын 19

Хамгаалах хэрэгтэй. Нато-н газар нутагт хүн болгон тэмүүлдэг соёлт иргэншил оршдог юм штэ

2  |  2
Амар(192.82.74.152) 2022 оны 02 сарын 17

Зөнөг мунгинуу өвгөн

1  |  1
Иргэн(66.181.160.109) 2022 оны 02 сарын 18

Новшын янкууд дайн хийгээд ялж үзээгүй ирак афганыг хар зүгээр байсан улс оронд гай болсон өөрийн нутаг дээр биш бусдын нутагт цус асгаруулана

2  |  1
Mongol(64.119.18.166) 2022 оны 02 сарын 16

Ene uvgun dain degdeekh bii dee. Ikh khugshin khun khetsuu. Muu Tramp maani l deer baij dee.

0  |  0
Нато хэрэггүй.(192.82.67.38) 2022 оны 02 сарын 17

НАТО гэж үл бүтэх эвсэл байнаа. Юунд хэрэгтэй юм. Эсвэл Оросоос эхлээд бусад бүх орон НАТО- элсчих хэрэгтэй юм байна даа.

1  |  1
Top