АНУ: ОХУ Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ НЭМЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

АНУ “ОХУ сүүлийн хэд хоногт Украинтай хиллэх хил дээрх цэргийнхээ тоог нэмсэн” гэж мэдэгджээ.

Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалтны ярьснаар тус улсын удирдлагууд ОХУ Украинтай хиллэх хил дээрх цэргийнхээ тоог 7000 хүргэж нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Түүнчлэн Украины ойролцоогоос цэргээ татах тухай ОХУ-ын мэдэгдэл нь худал байсан гэжээ. ОХУ дайнд бэлтгэх эрмэлзэлтэй байгаа гэж АНУ-ын өндөр албан тушаалтан ярьсан байна.

Түүнчлэн Германы канцлер Олаф Шольц болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярихдаа Орос цэргийн хүчээ Украины хилээс татаж байгаа нь ажиглагдахгүй байгаа талаар ярилцжээ.

Хуягт машин, нисдэг тэрэг, хээрийн эмнэлэг...

Мөн Их Британийн тагнуулынхан ОХУ Украинтай хиллэх хил дээрх цэргийнхээ тоог нэмж байгаа нь ажиглагдсан талаар мэдэгдсэн байна.

Их Британийн цэргийн тагнуулын албаны тэргүүн Хокенхалл “ОХУ  цэргээ татаж байгаа гэх мэдэгдлийнхээ эсрэгээр хил дээрх цэргийн тоогоо нэмж байна. Хилээс цэргийн хүчээ татаж байгаа гэх нотолгоо харагдахгүй байна” гэж мэдэгджээ. Энэ нь Украины хил рүү чиглэсэн нэмэлт хуягт машин, нисдэг тэрэг, хээрийн эмнэлэг зэргээс ажиглагдаж байгаа аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч өмнө нь “Украин одоогоор ОХУ цэргүүдээ татаж байгааг бид олж харахгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров цэргийн сургуулилтынхаа дараа ОХУ Украины хилийн ойролцоогоос цэргээ татаж байгаа эсэхийг шалгая гэсэн уриалгыг “хүмүүжлийн доголдол” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.9) 2022 оны 02 сарын 17

Барууны тагнуулын алба Ирак цөмийн кэвсэгтэй бна гэж мэдээлэл тараагад Иракийг устгасан чинь тэр нь байгаагүй, худал болсон. Украйнд Оросууд 16- нд халдана гэж бас мэдээллэсэн, бас худал болсон ....үүнийг юу гэж ойлговол зохих вэ?

1  |  2
Top