Их Британийн Гадаад хэргийн яамны төв байрыг Украины Эв нэгдлийн өдрийг тохиолдуулан Украины далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.
Их Британийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, энэхүү арга хэмжээг Украины ард түмэнд эв санааны нэгдлээ илэрхийлж, дэмжих зорилгоор зохион байгуулсан байна. “Их Британи нь Оросын түрэмгий бодлогын өмнө Украинтай мөр зэрэгцэн зогсож байна. Европын чөлөөт, ардчилсан орны хувьд Украин нь аюул заналхийллээс ангид өөрийнхөө ирээдүйг тодорхойлох эрхтэй” гэж Их Британийн ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )