Франц, Герман, Ирланд, Эстон, Албани, Норвеги зэрэг Европын улс орнууд ОХУ-д хандан Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь Минскийн хэлэлцээртэй зөрчилдөж байгаа тул ийм алхам хийхгүй байхыг уриалжээ.
Энэ алхам нь Украины тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдахад хүргэж, Минскийн хэлэлцээрийн үзэл санаа, агуулгыг шууд зөрчих болно хэмээн анхааруулж байна гэж Европын зургаан улсын НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгчийн газраас гаргасан хамтарсан мэдэгдэлд онцолжээ.
Өнгөрсөн мягмар гарагт /2022.02.15/ ОХУ-ын Төрийн Дум Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөх асуудал дэвшүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан В.Путин Донбассын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бүхнийг хийх ёстой ч юуны түрүүнд Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжуудыг ашиглах ёстой гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
нэгэнт биелүүлэхийг хүсэхгүй бга минскийн хэлэлцээр хэнд хэрэгтэй юм бэ? украйн биелүүлэхгүй гэж зарласан тул Орос ДНР, ЛНР-г хүлээн зөвшөөрөхөөс өөр гарц алга.