Нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 1894 чингэлэг, 33844 тонн ачаа барааг Замын-Үүд авто замын боомтоор оруулж ирсэн талаар өнөөдөр Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллэлээ.
Үүнээс өчигдөр /2022.02.17/ 66 чингэлэг бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирсэн байна. Тэрхүү бараа бүтээгдэхүүнд хүнс, химийн бодис, хуванцар, барилгын материал, тоног төхөөрөмж, цахилгаан бараа, хувцас зэрэг багтсан аж.
ЗТХЯ-ны албаны эх сурвалж мэдээлэлдээ “Чингэлэгээр орж ирж буй бараа бүтээгдлэхүүний 60-70 хувийг барилгын бараа бүтээгдэхүүн эзлэж байгаа. Харин иргэдийн захиалгын бараа 10-20 хувийг эзлэж байна. Хятад улсын талаас ачаа тээврийг өргөжүүлэх, чингэлэгийн тоог нэмэгдүүлэх санал боловсруулж ирүүлсэн. Үүнийг судлаж байгаа” гэж дурдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )