Манай улс авто замын дөрвөн боомтоор Хятад улстай хиллэдэг. Өнөөдрийн байдлаар /2022.02.18/ Замын-Үүдийн дундын бүсээс 50 тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэж байгаа бол Ханги хилийн боомтоор дундын бүст 100 орчим тээврийн хэрэгслээр чингэлэг солилцож байгаа ажээ.
Гашуун сухайтын боомтын хилийн дундах бүсээс 100 тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бол 32 тээврийн хэрэгсэл зэсийн баяжмал, 12 тээврийн хэрэгсэл бараа бүтээгдэхүүн оруулж ирж байна.
Хилийн Булган авто боомтын тухайд 100 орчим тээврийн хэрэгслээр чиргүүл солилцох үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа талаар албаныхан мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )