ОХУ-ын уран гулгагч Анастасия Мишина, Александр Галлямов нар Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртлээ.
Залуу бөгөөд хамтран гулгаад удаагүй байгаа тэднийг илүү их амжилтад хүрэх хос гэдэг.
Тэгвэл 20 настай Анастасия Мишинагийн өмнөх хамтрагч Владислав Мирзоев нь бүсгүйг илүүдэл жинтэй хэмээн орхиж байжээ. Гэхдээ шархалсан, яахаа мэдэхээ байсан Настя бууж өгөөгүй тухайгаа ярьсан байна. Бүсгүй тухайн үед төдийлөн цойлж гарч ирээгүй байсан Александр Галлямовыг хамтрагчаараа сонгожээ. Тэднийг амжилт үзүүлнэ гэдэгт эргэлзэх хүмүүс байсан ч Настя, Саша хоёр шууд амжилт үзүүлж эхэлсэн юм.
Томоохон тэмцээнүүдэд түрүүлж, дэлхийн аварга, Европын аварга болсон тэд Бээжингийн олимпод багийн төрөлд алтан медалийн эзэд болсон.
Тэд өчигдөр Спорт хосын төрөлд хүрэл медаль хүртсэн юм.
Мишина, Галлямов нар “Олимп сайхан өндөрлөж байгаад баяртай байна. Олимпын ямар ч медальд баярлах хэрэгтэй. Бид гулгалтаа сайжруулах хэрэгтэйгээ ойлголоо. Шүүгч нарыг шүүмжилмээргүй байна. Шүүгчид бидэнд өгсөн оноогоороо “Залуус аа, та хоёр илүү сайн болох хэрэгтэй” гэсэн дохиог илгээлээ. Бид сайжрахад бэлэн байна” хэмээн ярьцгаажээ.
Сэтгэгдэл ( 0 )