Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын ард иргэдэд хандан, украинчууд болон оросууд өөр өөр үндэстнүүд хэдий ч энэ нь дайсан байх шалтаг биш гэж мэдэгджээ.
“Өнөөдөр би Оросын бүх иргэнд хандаж байна. Ерөнхийлөгчийн хувиар бус Украины иргэний хувиар Оросын иргэдэд хандаж байна. Танай мэдээнд гарч буй Украин, бодит амьдрал дээрх Украин бол хоёр тэс өөр улс. Хамгийн гол ялгаа нь биднийх бодит. Биднийг Оросын соёлыг үзэн яддаг гэж та нарт хэлж байна. Соёлыг үзэн ядаж болох уу? Аль ч соёлыг? Хөршүүд бие биенийгээ соёлын хувьд баяжуулдаг. Гэхдээ энэ нь тэднийг нэгтгэдэггүй. Уусгадаггүй. Бид өөр улс. Гэхдээ энэ нь дайсан байх шалтаг биш” гэж онцолжээ.
“Та нарт биднийг нацистууд гэж ярьж байна. Гэтэл нацизмыг ялахын тулд найман сая алтан амиа өгсөн ард түмэн нацизмыг дэмжинэ гэж үү? Би нацист байж болох уу? Энэ тухай миний өвөөд хэлээд үз. Тэр зөвлөлтийн армид бүх дайныг туулж, тусгаар Украинд хурандаа цолтой нас барьсан” гэж Зеленский онцолжээ.
Түүний хэлснээр, “Украины эрх баригчдад Донбассыг бөмбөгдөх санаа байхгүй.Учир нь Донбасс Украины хувьд төрөлх нутаг. Та нарт намайг Донбасс руу ямар ч асуудалгүй давших, буудаж, бөмбөгдөх тушаал өгнө гэж ярьж байна. Асуулт байна. Энгийн асуултууд. Хэнийг буудах гэж? Юуг бөмбөгдөх гэж? Арваас олон удаа очиж байсан Донецкийг уу? Харц, царайг нь харж байсан хүмүүсийг үү? Найзуудтайгаа хамт зугаалж байсан Артёма гудамжийг уу? Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр украинчуудаа нутгийнхантай хамт дэмжиж байсан Донбасс цэнгэлдэх хүрээлэнг үү? Луганскийг уу? Эрхэм андын маань ээж амьдардаг гэрийг үү? Дотнын найзын маань эцгээ оршуулсан газрыг уу? Би орос хэлээр ярьж байгаа ч Орост хэн ч юуны тухай ярьж байгааг ойлгохгүй байгаа. Миний хэлсэн нэрс, гудамж, овог, үйл явдал. Энэ бүхэн та нарын хувьд харийнх. Энэ бол бидний газар, бидний түүх. Та нар юуны төлөө дайтах вэ? Хэнтэй? Биднийг сонсооч. Украины ард түмэн энх тайвныг хүсэж байна. Украины эрх баригчид энх тайвныг хүсэж байна. Энх тайвны төлөө чадах бүхнийг хийж байна” гэв.
Сэтгэгдэл ( 7 )
орос улсын олон мянган иргэнийг украйн чууд алсан шүү дээ . Орсууд тэдгээр хүмүүсийнхээ амыг нэхэх хэрэгтэй .
оросын үнэн төрх
odoo oroitoj dee uvgunii ugend itgeed heden$ avsanaa ih yumand bodsonii buruu buuruuruuu niilj amidarch bgaa ah duu uneheer haramsaltai bna
Тухайн улсыг удирдаж байсан хүмүүсийн харалганбодлогын алдаа ямар их хохирол учруулдаг болохыг харуулсан маш том сургамж шүү. Манай улсын улс төрчид Украйны алдаанаас сургамж авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа тусгах биз ээ
Зөв шүү, хэн ямар зорилгоор дайн хийх гээд байгааг сайн ойлгож, тэднийг эсэргүүцэх хэрэгтэй. Шалдан бас халзан пуужинтай нөхөрт боломж бүү олго.
Доорхи бичигч ямар муухай бүдүүлэг бнаа .Өөрийгөө их л сүрхий амьтан гэж бодоод байгаа юм байх даа чааваас.
Amerikiin al tseverlegch alialagch Mangar batsaaniig nohoi ch toohgui