Ким Кардашъяан, Жулия Фокс нарын ХАЧИРХАЛТАЙ давхцал

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Реппэр Канье Уэстийн экс эхнэр Реалити шоуны од Ким Кардашъяан болон экс найз бүсгүй Жулия Фокс нар өчигдөр (2022.02.24) Миланы загварын долоо хоногт зочилжээ. 

Хэдийгээр өөр өөр шоунд оролцсон ч ижилхэн гэж хэлж болохуйц хувцасласан тэд дахин олны анхаарлыг татаад байна.

Ким Кардашъяаны хувьд Prada брэндийн хар өнгийн хөхний даруулга болон тус брэндийн ажлын хувцсаар гоёжээ. 

Харин Жулия Фокс Diesel брэндийн хувцас сонгон өмссөн бөгөөд тэдний хувцасласан хэв маяг, өнгөний зохицол зэрэг нь Канье Уэстийн тэдэнд нөлөөлсөн нөлөө байж мэднэ хэмээн олон нийт үзэж байгаа аж. 

Жулия Фокс Кимтэй ижилхэн хувцас өмссөн тухайгаа "Бид ижил дүр төрхийг бүрдүүлсэн. Тэр хувцаснуудыг өмнө нь Ким өмсөж байсан гэдгийг би мэднэ. Нөгөө талаас бодож үзвэл Кэни Кимд хэр хэмжээнд нөлөөлж чадсаныг хараад үнэхээр гайхалтай санагдсан" хэмээж байсан. Харин түүний энэ удаагийн хувцаслалт Каньегийн түүнд бэлэглэсэн 100.000 ам.доллараар хэмжигдэх Diesel брэндийн хувцаснуудын нэг байж болох юм.

Ямартай ч тэдний хувцаслах хэв маягт Канье Уэст нэвт шингэсэн байгаа тухай загвар сонирхогчид онцолжээ. 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top