Украин ОХУ-тай тогтоосон дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Украин улс тус улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа эхлүүлсэн ОХУ-тай тогтоосон дипломат харилцаагаа таслах тухай шийдвэр гаргалаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Тэрбээр “Өнөөдөр өглөө түүхэнд үлдэнэ. Гэхдээ энэ түүх манай улсын хувьд, Оросын хувьд тэс өөр түүх” гэж тэрбээр онцолсон байна.

Ингэснээр, Украин, Оросын дипломатууд үйл ажиллагаагаа зогсоож, хоёр улсын хоорондын дипломат харилцаа гуравдагч орны зуучиллаар хэрэгжих юм.

Киев дэх ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын бүх ажилтан тус улсаас гарсан бол Украин Оросоос дипломат ажилтнуудаа эгүүлэн татсан тухай мэдээлэл одоогоор гараагүй байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
attn.(66.181.177.107) 2022 оны 02 сарын 24

Арчаагүй мулгуу удирдагч улс орондоо ингэж гай авчирна даа.

0  |  0
зочин (202.9.46.221) 2022 оны 02 сарын 24

улс орноо сүйтгэсэн алиа салбадай...киноны дүрд тоглохтойгоо адилхан гэж эндүүрчээ.........

0  |  0
Top