Украины Зэвсэгт хүчний 40 гаруй алба хаагч амь үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович Оросын армийн пуужингийн цохилтын улмаас Украины Зэвсэгт хүчний 40 гаруй цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдэв. Украины эрх баригчдын мэдээллээр, цэргийн ажиллагааны улмаас 10 орчим энгийн иргэн амь үрэгджээ.

Тэрбээр Украины Зэвсэгт хүчин Оросын түрэмгийллийн эсрэг эсэргүүцэл үзүүлсээр байна. Луганск, Донецкт ширүүн тулаан өрнөж байна. Крым, Чернигов, Харьковын чиглэлийг аюултай гэж үзэж байна.

Оросын цэргүүд дээрх чиглэлүүдэд 10 км хүрэхгүй гүнд нэвтэрчээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(192.82.77.77) 2022 оны 02 сарын 25

Оросууд яг ингэж хэдэн жилийн өмнө Шүрж улсаас нутаг булаан авч байв. Одоо Украйнаас

0  |  1
Top