Донбасс дахь Оросын ажиллагаа хэзээ дуусах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25


 

Оросын Зэвсэгт хүчин Луганск, Донецкт явуулж буй цэргийн тусгай ажиллагаагаа таван хоногийн дотор дуусгах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Энэ бол суурь үзүүлэлт. Томоохон хотын гаднах гол ажиллагаа ийм хугацаа авах ёстой. Одоо болж буй үйл явдлаас үзвэл Донбассын зүүн, төв, өмнөд хэсэг чөлөөлөгдөх магадлал өндөр байна. Приднестровье хүртэл коридор гаргах магадлалтай. Нэгдэх асуудал гарахгүй байх. Гэхдээ хил хязгаарын асуудлаар яриа хэлэлцээ эхлэх боломжтой. Мөн эдийн засгийн асуудлаар шийдвэр гаргах нь чухал. Нөхцөл байдал нүдэн дээр өөрчлөгдөж байгаа тул аливаа таамаг дэвшүүлэхэд эрт байна гэж ОХУ-ын Стратегийн харилцааны төвийн тэргүүн Дмитрий Абзалов үзэж байна.

Үндэсний судалгааны эдийн засгийн их сургуулийн Европ, олон улсын судалгааны төвийн захирал, цэргийн шинжээч Василий Кашины үзэж буйгаар, Донбассын гаднах ажиллагаа Украины дорнодод буй хүчийг бүслэх, устгах зорилготой. Донбасст Украины илүү чадварлаг, сайн бэхэжсэн хүчнүүд үүрэг гүйцэтгэж байгаагаас гадна сайн дэд бүтэц байгуулсан. Харин Донбассын гаднах ажиллагаа илүү түргэн явагдаж болзошгүй гэж Кашин дүгнэж байна.

Цэргийн тусгай ажиллагааны нэг дэх өдрийг "Оросын Зэвсэгт хүчний тавьсан бүх зорилт биелсэн" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам дүгнэжээ.

Оросын Зэвсэгт хүчний галын дэмжлэгтэй Донбассын бүгд найрамдах ард улсуудын хүчнүүд хамгаалалтыг сэтэлж чаджээ.

Эсрэг давшилт үргэлжилсээр байна. Агаарын десант зэрэг ангиудын тусламжтай Крымийн чиглэлд Оросын хүчинд Херсон хотод хүрэх гарцыг нээжээ. Ингэснээр Умард Крымийн сувгийг чөлөөлөх, Крымийн хойгийн усан хангамжийг сэргээх боломжтой болжээ. Тус сувгийг 2014 онд Украины эрх баригчид хаасны улмаас Крымийн хойгийн усан хангамж ноцтой алдагдахад хүрч байв.

Тусгай ажиллагааны эхний өдөрт Украины цэргийн дэд бүтцийн 80 гаруй объектыг жагсаалаас гаргажээ.

Түүнчлэн Украины “Су-27” хоёр онгоц, “Су-24” хоёр онгоц, нэг нисдэг тэрэг, дөрвөн “Bayraktar” нисгэгчгүй аппаратыг устгаснаас гадна Украины агаарын цэргийн хүчний 11 нислэгийн талбай, гурван удирдлагын цэг, тэнгисийн цэргийн хүчний бааз, “С-300” болон “Бук-М1” системийн 18 радиолокацын станцыг жагсаалаас гаргасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(59.153.115.58) 2022 оны 02 сарын 26

Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda

0  |  1
Top