ОХУ-ын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцын бүсэд хяналтаа тогтоосон тухай Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк баталсан тухай unian.net мэдээлжээ.
Украины Үндэсний гвардийн цэргүүд ширүүн тулалдсаны эцэст Чернобылийн АЦС-ын нутаг дэвсгэрт хяналтаа алдсан байна.
Үүнээс өмнө Дотоод хэргийн сайд Антон Геращенко Оросын цэргүүд Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин Чернобылийн АЦС-ын бүсэд орж ирсэн тухай мэдээлж байв. Их бууны цохилтын улмаас цацраг идэвхт хог хаягдлын агуулах ямар нэг байдлаар өртсөн бол цацраг идэвхт тоос Украин, Беларус, ЕХ-ны орнуудын нутаг дэвсгэрийг нөмрөх аюул нүүрлэж байлаа гэж Геращенко мэдэгджээ.
Чернобылийн атомын цахилгаан станц Киев хотоос 110 км зайд байрладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )