ЗТХЯ-наас зохион байгуулдаг Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаарх ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр /2022.02.25/ боллоо.
Хэвлэлийн хурлын үеэр Замын-Үүдийн боомт, Эрээний хоорон дахь чингэлэг тээвэрлэлт харьцангуй тогтворжсон буюу өдрийн лимит 60-70 болсон талаар мэдээлэл өглөө.
Цаашид энэхүү тоог нэмэгдүүлэх үүднээс чингэлэг солилцох талбайг өргөжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Энэ талаар албаны эх сурвалж “Чингэлэг солилцох талбайг өргөтгөх тал дээр Хятадын талтай хамтран зураг төсөл гаргаж байна. Хятадын талаас бидэнд саналаа ирүүлсэн. Энэ талбай нэмэгдвэл чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэнэ. Гуравдугаар сард манай улсын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ачаа тээврийн ажил ч нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс энэ талын бэлтгэл ажлыг хангах тал дээр онцгой анхаарч байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )