“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан төмөр замын ачаа, тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас экспортын зарим ачаанд БНХАУ-ын талаас хориг тавьж өдөрт зургаан галт тэрэг хүлээн авч байсан.
Өнөөдрийн байдлаар хориг бүрэн цуцлагдаагүй ч нэг хоногт 10 галт тэрэг экспортод гарч байна. Хоёр улсын хэлэлцээрээр 14 галт тэрэг гарах ёстой байдаг. Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85.000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн.
“Улаанбаатар төмөр зам” ХНН Цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )