ОХУ-аас Украинаас салан тусгаарласан Донбасс бүс нутагт явуулж буй цэргийн тусгай ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.
- АНУ-ын Төрийн департамент Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Киев хотоос нүүлгэн шилжүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн ч Зеленский татгалзсан тухай “The Washington Post” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд цэргийн тусламж яаралтай үзүүлэх тухай санамж бичиг гаргажээ.
- Украинаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэв.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Украины асуудал хариуцсан хүмүүнлэгийн зохицуулагчийг томилсон байна.
- ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Орос улс Украин, Украины ард түмний эсрэг дайн хийгээгүй. Тусгай ажиллагаа тун удахгүй зорилгодоо хүрнэ гэж мэдэгджээ.
- НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украин, Донбасст амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг нэг минут дуугаа хураан хүндэтгэжээ.
- Украин дахь нөхцөл байдал Бээжингийн хүлээж байгаагүй цэгт хүрсэнд сэтгэл зовоож байна гэж БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч онцолсон байна.
- Европын холбоо, АНУ, Канад улс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Гадаад хэргийн сайд С.Лавровыг хар жагсаалтад оруулна.
- Украины Ерөнхийлөгч В.Зеленский Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетэд хандан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай яриа хэлэлцээ хийхэд зуучлахыг хүсжээ.
- Украины тал ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, энэ асуудлыг ням гараг хүртэл хойшлуулахыг санал болгосон гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.Захарова мэдээлжээ.
- Их Британийн хатан хааны “Covent Garden” театр Оросын Их театрын багийн аялан тоглолтыг цуцалжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Оросын ерөнхийлөгч эх орныхоо аюулгүй байдлын төлөө тэмцэгч украйны ерөнхийлөгч нато д нэгдэнэ гэж дөвчигнөхөө боливол бүх юм хэвийн болно асуудал ойлгомжтой хүлээж аваагүй байхад нь гуйгаад л зүг зүг рүү өөрсдөө буруу үйлдлээ ойлгож оростойгоо нэгдмэл болох хэрэгтэй
Орос, Украйн, Европ ч тэр мундаг байна. Энгийн цэргүүд амиа хайрлахгүй, улс нь мөнгөө хайрлахгүй улсынхаа эрх ашгийг хамгаалж байна. Харин Монголд Гутамшиг эх орноо тоногчид, луйварчид, шүүгчид, прокурорууд, олигархиуд эх орныг маань гишгэлж байна. Эх орон маань өтөнд баригдав. Дотоодын дайснаас цэвэрлэе. Ард түмэнд эрхийг өг.
Зэвсгээ хураалгаад үг дуугүй бууж өгөөд хэлэлцээ хийнэ гэж юу байхав дээ. Тушаал сонсоно л гэсэн үг биз дээ
Өөрсдөө эхэлж хэлэлцээр хийе гэж гуйчихаад, дараа нь гонжроод ... Энэ балиар хохолууд үнэхээр хулжин зальхай итгэлгүй ноход ажээ.
Украйн ням гариг хүртэл АНУ-гаас зэвсэг хүлээж байгаа юм байна даа ???????????????????????????
baruun amerikiin demjilegeer 8 jil donbassiin ard tvmeniig alj buudaj baisan fashist bander ukirianuudiig darj dayn delhiig muu banderiin fashisht vzelees salgaj bna.orosuud baruun amerikiin ogson 3 terbum zevsegiig ustgaj haylaa da. bvh ongots nisdeg tereg zevsegiin aguulah radar geed bvgdiig ni ustgaj orhiloo doo. odoo bol ukirain butarch zadarch uls bolson deer dee..
Тусгай ажиллагаа гэчихжээ бас.\nАлан хядалт, булаан эзлэх гэвэл зохих байх