Европт үлдсэн оросуудыг Ойрх Дорнод,Туркээр дамжуулан гаргана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Агаарын орон зайгаа хаасан Европын улс орнуудад аялж буй Оросын жуулчдыг Турк, АНЭУ, Египет зэрэг гуравдагч орнуудаар дамжуулан эх оронд нь хүргэхээр төлөвлөж байна гэж Оросын Аялал жуулчлалын холбооны дэд тэргүүн Дмитрий Горин мэдээлжээ.

Энэ сарын 28-наас эхлэн ЕХ ОХУ-ын эсрэг тавьсан ээлжит хориг арга хэмжээнийхээ хүрээнд Оросын агаарын тээврийн хөлгүүдэд ЕХ-ны агаарын орон зайд нэвтрэхийг хориглоод байна.

Үүнтэй холбогдуулан Унгар, Болгар, Португал зэрэг улс оронд гацаад буй Оросын 1100 гаруй жуулчдыг эх оронд нь хүргэх асуудлыг шийдэж байна. Үүнээс гадна Их Британи, Словени, Австрид жуулчилж байгаа оросуудыг Истанбул, Дубай, Абу Даби, Доха, Каираар дамжуулан тээвэрлэх асуудлыг хэлэлцэж байна гэж Горин онцолжээ.

-Донецк, Луганскт ажиглалт хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын багийг Оросоор дамжуулан нүүлгэн шилжүүлэхээр болжээ. ЕАБХАБ-ын ажиглагчдыг Украинаас түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх шийдвэрийн талаар тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмид үүнээс өмнө мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үмхийрэл(86.111.139.156) 2022 оны 02 сарын 28

Жирийн хүмүүс ч аялаж зугаалж болохгүй хаашайна \nПутин чи үр хүүхдүүдийн бүгдийнх ирээдүйн амьдралд садаа болж бна яанадаа хүүхдүүд минь

0  |  0
Top