АНУ-ын “The Walt Disney” компани Оросын нутаг дэвсгэрт кино үзүүлбэрээ түр зогсоох шийдвэр гаргажээ.
ОХУ Украин руу үндэслэлгүй дайран орж, хүмүүнлэгийн аймшигтай хямрал үүсгэснийг харгалзан, Оросын кино театруудад киногоо гаргахыг түр зогсоож байна. “Pixar” студийн “Turning Red” хүүхэлдэйн киноны нээлтийг мөн зогсоож байна гэж тус компани мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани Орост автомашины экспортлохоо мөн түр зогсоож байгаа тухай мэдэгджээ.
Нийлүүлэлтээ тодорхойгүй хугацаагаар түр зогсоож байгаа ба дараа дараагийн алхам нь Украинд нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс шалтгаална гэж тус компани онцолсон байна.
Шведийн хэд хэдэн компани мөн Орост явуулж буй бизнесийн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож буйгаа мэдээлжээ.
Тухайлбал, “Volvo Cars” Оростой худалдаа хийхтэй холбоотой эрсдэл, АНУ-ын тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээг харгалзан, тус улсад шинэ автомашины нийлүүлэлтээ түр хугацаанд зогсоож байна гэж тус компани онцолжээ. Оросын зах зээл тус компанийн нийт борлуулалтын 1.3 хувийг эзэлдэг байна. Шведийн ачааны машин үйлдвэрлэгч “Scania”, “Ericsson” компаниуд мөн ижил шийдвэр гаргаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
Oros gadaadiin avt mashin tehnig tehnologoor ya h ve dee.Uursuduul borluult ni bagsaad hetsvvdene dee.kkk.Oros ba Hyatad 2 uls Amerka shig busadiig hatgaj dain uduuj baigaad tsergee oruulaad ar talaar ni tsereg bayalaghiig ni hulghaildag uls bishel dee.Ukeran uls erunhiilugchuu soliod niopashistuudaad turuus holduulchihval mash taivan tuviig sahisan uls boloho.\n
АНУ нь зүгээр чимээгүй байсан орос,хятадыг түрэмгийлэх гэж байгаа мэтээр дэлхийгээр нэг хий үзэгдэл мэт зүйл тарааж дайн өдөөж, гал дээр тос нэмсээр 10 жил болсон нь буруугүй юу? одоо АНУ тарьсан үрийнхээ ургацыг яаж хураах бол? Яагаад ганц оросыг өнөөдөр буруутгааг байгааг ойлгохгүй байна
АНУ нь зүгээр чимээгүй байсан орос,хятадыг түрэмгийлэх гэж байгаа мэтээр дэлхийгээр нэг хий үзэгдэл мэт зүйл тарааж дайн өдөөж, гал дээр тос нэмсээр 10 жил болсон нь буруугүй юу? одоо АНУ тарьсан үрийнхээ ургацыг яаж хураах бол? Яагаад ганц оросыг өнөөдөр буруутгааг байгааг ойлгохгүй байна