Арабын орнууд Орос, Украины хямралын асуудлаар төвийг сахисан байр суурь баримталж байна гэж Арабын лигийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах Хусам Заки мэдээлжээ.
Арабын улс орнууд аль аль улстай найрсаг харилцаатай. Тус хоёр улс бие биетэйгээ байлдаж байгааг харахад анд нөхдөд нь хүнд байна. Тиймээс Арабын лиг төвийг сахих байр суурийг баримталж байна гэж Хусам Заки онцолсон байна.
Өнгөрсөн даваа гарагт Каирын санаачилгаар бүс нутгийн хамтын нийгэмлэгийн байнгын төлөөлөгчид шуурхай хуралджээ. Арабын лиг хэн нэгнийг буруутгахаас илүү туслахыг хүсэж байна. Арабын лиг Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд мөргөлдөөнийг дипломат замаар шийдэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор яамдын түвшинд зуучлах тусгай бүлэг байгуулахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Арабын орнууд мөргөлдөгч талуудад хандан хямралыг бүс нутгийн ард түмнүүдийн аюулгүй байдлыг хангаж, дипломатын замаар шийдвэрлэхийг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )