Турк цэргийн хөлөг онгоцыг хоолойгоор оруулахгүй гэж анхааруулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Турк бүх улсад хандан Босфор, Дарданеллын хоолойгоор цэргийн хөлөг онгоц гаргахгүй болсныг анхааруулжээ.

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн мэдээлснээр, Турк улс Монтрёгийн конвенцын заалтуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Өнөөдрийг хүртэл цэргийн хөлөг онгоц гаргах хүсэлт Туркийн талд ирээгүй.

Тэрбээр Анкара Украинд болж буй үйл явдлыг дайн гэж үзэж байгаа тул Монтрёгийн конвенцын заалтыг хэрэгжүүлэх болно гэж онцолжээ.

Тэнгисийн хоолойн эрх зүйн байдлын тухай Монтрёгийн конвенц /1963 он/ Босфор, Дарданеллын хоолойд Турк улс бүрэн эрх эдлэх тухай баталгаажуулсан. Тус баримт бичигт зааснаар Хар тэнгисийн орнууд зөвхөн Туркийн эрх баригчдад урьдчилан мэдээлсний дагуу энхийн цагт бүх ангиллын цэргийн хөлөг онгоцнуудаа эдгээр хоолойгоор нэвтрүүлэх боломжтой. Хар тэнгисийн бус гүрнүүдийн цэргийн хөлөг онгоцнуудын хувьд ангилал, даацын хязгаарлалт үйлчилдэг байна. Конвенц мөн дайны үетэй холбоотой заалтуудтай. Турк мөргөлдөгч тал эсэхээс хамааран хоолойгоор нэвтрэх асуудал дээр нэмэлт эрх эдэлдэг байна. Тодорхой нөхцөлд Анкара өөрийнх нь эсвэл бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзвэл аль нэг улсыг Босфор, Дарданеллын хоолойг ашиглахыг хориглох эрхтэй.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tngl(125.191.86.145) 2022 оны 03 сарын 02

Medeellee todorhoi bicheechee

1  |  0
Top